БНХАУ-ын дарга Ши Жинпин гуравдугаар сарын 20-22-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар Москвад айлчлах аж.
Хятадын даргын Москвад хийх айлчлал нь Хятад-Оросын харилцааны хөгжилд шинэ хөшүүрэг болно гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдэгдсэн байна.
Хятадын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ван Вэньбинь мэдэгдэлдээ “Энэ айлчлал нь Орос, Хятадын стратегийн болон бодит хамтын ажиллагааг ахиулах болно” гэжээ.
Ши Жиньпиний айлчлал хоёр орны харилцааны хөгжилд шинэ хөшүүргийг бий болгох болно гэж Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч онцолсон байна.
Сэтгэгдэл ( 0 )