ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров болон БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И нар Камбожид АСЕАН (Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо)-ы арга хэмжээний үеэр уулзахаар болжээ.
Оросын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова энэ талаар мэдэгдээд “Сергей Лавров, Ван И нарын хоёр талт уулзалт Пномпенд болж байгаа АСЕАН-ы арга хэмжээний хүрээнд болно” гэсэн байна.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өмнө нь Камбожийн Ерөнхий сайд Хун Сентэй уулзах үеэрээ “Москва Пномпентой хоёр талын харилцааг хөгжүүлэх эрмэлзэлтэй байна” гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )