Хятадын компаниуд Орост буу, сум нэвтэрдэггүй хантааз нийлүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 17

 

Хятадын компаниуд Орост нэг мянга орчим буу, дроны сэлбэг хэрэгсэл болон сум нэвтэрдэггүй хантааз нийлүүлсэн тухай “Politico” хэвлэлд эх сурвалж дурдан мэдээлжээ. Нийлүүлэлтийг 2022 оны зургаадугаар сараас арванхоёрдугаар сарын хооронд хийсэн байна.

Тус сонинд бичсэнээр, БНХАУ-ын Засгийн газартай гэрээгээр ажилладаг “China North Industries Group Corporation Limited” өнгөрсөн оны зургаадугаар сард АНУ-ын М-16 загвараар бүтээсэн “CQ-A” винтов буу нийлүүлсэн гэж “Politico” онцолжээ. Гаалийн мэдүүлэгт эдгээр бууг иргэний зориулалттай ангийн буу хэмээн бүртгүүлжээ. “CQ-A” бууг Хятадын цагдаагийн албанаас гадна Филиппин, Өмнөд Судан, Парагвайн Зэвсэгт хүчин ашигладаг байна.

Гаалийн мэдээллээс үзвэл, 2022 оны сүүлээр Оросын тал Хятадаас дроны сэлбэг хэрэгсэл, 12 тонн сум нэвтэрдэггүй хантаазыг Туркээр дамжуулан авсан хэмээн “Politico” уламжилжээ.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ard(140.228.173.2) 2023 оны 03 сарын 19

No China. Хятадыг оростой хамт газрын хөрсөнөөс арчиж хая. Энэ 2 үндэстэн уствал дэлхий амар тайван болно.

0  |  0
Зочин(150.129.142.50) 2023 оны 03 сарын 19

Путин Оросыг бүтэлгүй дайнд оруулсан, одоо Хятадын аманд аваачиж хийх нь дээ, энэ муу шүү, хоёр хөршийн маань нэг нь илт давамгайлаад ирвэл манайд аюул нүүрлэнэ шүү

0  |  0
192 hujaad(202.55.191.130) 2023 оны 03 сарын 19

tegeed tanai hujaagiin kolonn boloh uu daa. moroodson hurliiz be dee. chi ter shanxi muj ruugaa zailaarai novsh min..

1  |  1
Уншигч(192.82.90.232) 2023 оны 03 сарын 19

Орос дэбил нөхдүүд хүний нутгаас цэргээ гаргачих аа, тэр үед дайн зогсох болно, дараа нь хил дагуугаа бетонон хашаа барина уу, хэдэн цэргээ аль улсын ямар зэвсгээр тоноглоно уу бусдад огт хамаагүй болно оо,

1  |  7
7(66.181.160.37) 2023 оны 03 сарын 19

zovoo

4  |  0
зочин (202.9.47.2) 2023 оны 03 сарын 19

ХЯТАДУУД ОРОСТ ДРОНЫГ ХЭДЭН МЯНГААР НЬ НИЙЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

10  |  2
г(202.179.26.79) 2023 оны 03 сарын 20

Европ тэр аяараа АНУ тай нийлж Украйны нацистуудад зогсолтгүй зэр зэвсэг нийлүүлээд байхад тэдэнтэй ганцаараа үзэж байгаа Орост яагаад тусалж болохгүй гэж. АНУ дэлхийн хаан уу

11  |  1
zochin(202.179.21.204) 2023 оны 03 сарын 19

zov sh de. oros uls undesdee evropiin holboonii ulsuudtai bugdentei shuud bolon shuud busaar baildaj bgaa sh de

8  |  0
.(66.181.182.133) 2023 оны 03 сарын 19

Зөв

8  |  0
Зочин(103.57.94.106) 2023 оны 03 сарын 19

Буу нэвтрэхгүй гэхээрээ яадгын хаха

1  |  2
Top