Путин, Ши Жиньпин нар өндөр технологийн мэдээлэл солилцохоор тохиролцов

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 28

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй өндөр технологийн мэдээлэл солилцохоор тохиролцсон талаараа мэдэгджээ.

Тэрбээр Орос болон Хятад улс хэн нэгэн урагшилж байгаа онцгой технологийн салбарт бие биенээ нөхөж, уг мэдээллийг технологийн түвшинд солилцох, зах зээлийн хөгжилд туслах ёстой гэж тохиролцсон талаар онцолсон байна.

Тэгвэл АНУ-ын Сансрын командлалын төлөөлөгч Жон Олсон энэ сарын 15-нд “Орос, Хятадын Сарыг эзэгнэх хамтын ажиллагаа болон олон улсын шинжлэх ухааны сарны станц барих төлөвлөгөөнүүд нь сансарт өрсөлдөөн нэмэгдэж байгааг харуулж байна” гэж мэдэгдсэн юм.

БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Ли Шанфу ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай уулзахдаа “Орос болон Хятад улс цэрэг-техникийн хамтын ажиллагаа болон цэргийн худалдааг гүнзгийрүүлэх эрмэлзэлтэй байгааг хэлсэн байна. Тэрбээр “Улс хоорондын цэргийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахаар төлөвлөж байгаа” гэжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.90.74) 2023 оны 04 сарын 29

Хятадад Оросоос авах технологи гэж байх уу, Оросын талд л илүү хэрэгтэй тохиролцоо шиг

0  |  1
Top