Оростой хоёр талын харилцааны асар их нөөц боломжийг хамтран нээн ашиглахад Хятад улс бэлэн байна гэж БНХАУ-ын Гадаад харилцааны яамны албан ёсны төлөөлөгч Го Зякунь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Хятадад хийсэн айлчлалыг тайлбарлахдаа мэдэгджээ.
“Хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар тохиролцсон зүйлсийг хэрэгжүүлэхэд талууд бэлэн байна. Хятад, Орос хоёр янз бүрийн салбарт үр бүтээлтэй хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, хоёр талын харилцааны асар их нөөц боломжийг хамтран нээн ашиглах, олон улсын болон бүс нутгийн гол тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хамтран идэвхтэй үүрэг гүйцэтгэх, дэлхийн стратегийн тогтвортой байдлыг хангах, шударга ёсыг бэхжүүлэх, дэлхийн удирдлагын илүү ухаалаг, шударга тогтолцоо бүрдүүлэх чиглэлд хамтдаа зүтгэхээр шийдсэн юм” гэж тэр тэмдэглэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )