БНХАУ, ОХУ саран дээр станц байгуулах хэлэлцээр байгуулна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 28

ОХУ, БНХАУ саран дээр станц байгуулах тухай засгийн газар хоорондын хэлэлцээрт энэ онд багтаан гарын үсэг зурж магадгүй гэж Хятадын Үндэсний сансар судлалын агентлагийн /CNSA / орлогч дарга У Яньхуа өнөөдөр мэдээлжээ.

Саран дээр олон улсын эрдэм шинжилгээний станц байгуулах тухай хэлэлцээрийн асуудлаар талууд зөвшилцөлд хүрээд байна гэж тэрбээр онцолсон байна.

2021 оны зургаадугаар сард Оросын “Роскосмос”, Хятадын “CNSA” саран дээр олон улсын станц байгуулах замын зургийг танилцуулжээ. Станцын барилгын ажил 2035 он гэхэд бүрэн дуусах ба 2026-2030 оны хооронд сар руу хоёр нислэг үйлдэж, ачаа тээвэрлэх технологийг турших, Дэлхий рүү сарны хөрсний дээжийг авчрахаар төлөвлөж байна.

2031-2035 оны хооронд сарны тойрог зам болон сарны гадаргуу дээр дэд бүтэц байгуулах аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top