ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Сергей Шойгу энэ оны арваннэгдүгээр сарын 11-14-нд БНХАУ-д ажлын айлчлал хийж, тус улсын улс төрийн дээд удирдлагатай уулзана гэж Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн аппаратын хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.
Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Хятадын Коммунист намын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, ХКН-ын ТХ-ны гадаад харилцааны асуудал эрхэлсэн комиссын дарга, гадаад харилцааны сайд Ван И-тэй стратегийн аюулгүй байдлын асуудлаар зөвлөлдөж, олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын тулгамдсан асуудлууд болон хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудал хэлэлцэх юм байна. Шойгу мөн Хятадын Коммунист намын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, ХКН-ын ТХ-ны улс төр, хууль зүйн комиссын дарга Чэнь Вэньцинтэй нийгмийн аюулгүй байдал, хууль эрх зүйн асуудлаар яриа хэлэлцээ хийхээр төлөвлөжээ.
Сэтгэгдэл ( 0 )