Ховор бичлэг: В.Путин Бээжинд цөмийн хоёр чемодантай иржээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 19

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цөмийн товчлуур бүхий чемодан барьсан хоёр офицер дагуулан алхаж буй ховор дүрс бичлэг цацагдсан тухай Ройтерс агентлаг мэдээлжээ.

В.Путиныг БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хийсэн уулзалтаас гарч явахад нь ОХУ-ын тэнгисийн цэргийн дүрэмт хувцас бүхий хоёр офицер гартаа цөмийн чемодан барин, дагалдан явж байгаа нь дүрс бичлэгт гарчээ.

Дүрэм ёсоор, Оросын цөмийн чемоданыг тэнгисийн цэргийн офицерууд барьж явдаг байна. “Чегет” буюу Кавказын нурууны Чегет уулын нэрээр нэрлэсэн цөмийн чемодануудыг Кремлийн тэргүүн байнга дэргэдээ авч явдаг хэдий ч тэр бүр камерт өртдөггүй байна.
 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(70.18.246.168) 2023 оны 10 сарын 21

Цаасан бар

1  |  2
zochin(98.214.171.138) 2023 оны 10 сарын 21

ix guren gej ene

1  |  2
Зүч(103.41.93.49) 2023 оны 10 сарын 21

Гайхуулаад байгаа юмуу айлгаад байгаа юм болов уу. Олны нүдэн дээр харуулж байгаа нь зарим нь айсандаа өмдөндөө тавиг гэсэн ихэрхэг санаа боловуу даа..

2  |  1
Чагнаа(124.158.109.175) 2023 оны 10 сарын 19

Булаалгахад амархан гээд ингэж явах юм гэнэ дээ

0  |  0
Путин(66.181.177.71) 2023 оны 10 сарын 19

Ил бариад л олны өмнүүр явж байх юм гэнэ дээ ккк ха ха ха

0  |  0
Top