БНСУ, АНУ хамтран ээлжит цэргийн хамтарсан сургуулилтаа “Ulchi Freedom Shield (UFS)” нэрийн дор өнөөдөр /2022.08.22/ эхлүүлсэн тухай Ёнхап агентлаг мэдээлжээ.
Сүүлийн дөрвөн жилд анх удаа хээрийн сургуулилтыг багтаасан эл арга хэмжээ нь АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын дээд хэмжээний уулзалтаас хойш болж буй өргөн далайцтай цэргийн сургуулилт болж байна гэж тус South China Morning Post хэвлэл тодруулсан байна.
Сургуулилт есдүгээр сарын 1 хүртэл үргэлжлэх бөгөөд 13 хосолмол хөтөлбөрийн дагуу явах гэнэ. Тухайлбал, атомын цахилгаан станцад гар хийцийн тэсрэх бөмбөг илрүүлэх, хагас дамжуулагчийн үйлдвэрт гал унтрах, банкны сүлжээ тасалдах, нисэх онгоцны буудал дахь алан хядах ажиллагаа, дроны тусламжтай халдлагатай тэмцэх зэрэг сургуулилт хийхээр төлөвлөжээ. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс сургуулилтад оролцох цэргүүд шинжилгээ өгч, амны хаалт зүүх аж.
БНСУ-ын нутаг дэвсгэрт байрлаж буй АНУ-ын цэргийн баазуудад АНУ-ын нийт 28500 цэрэг алба хааж байна.
Сэтгэгдэл ( 0 )