Т.Бэгзсүрэн: Монголын ард түмнээсээ чин сэтгэлээсээ уучлал хүсье

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 02

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд дөрөв давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авч, нэг бөхөөс допинг илэрсэн талаар бид өмнө нь мэдээллэж байсан. "Тухайн бөхөд А сорьцын хариуг танилцуулж, хэрэв хүлээн зөвшөөрөхгүй бол дахин шинжилгээ хийнэ" хэмээн холбогдох албаныхан ярьж байв. Тэгвэл өчигдөр /2022.09.01/ тухайн бөх допинг хэрэглэснээ албан ёсоор хүлээн зөвшөөрч, В сорьц өгөхөөс татгалзсан тул нэрийг нь олон нийтэд зарласан юм. Тэрбээр Завхан аймгийн харьяат, Улсын харцага Т.Бэгзсүрэн байсан бөгөөд өөрийн цахим хуудсандаа шинжилгээний хариутай холбоотойгоор мэдээлэл хийж, ард түмнээсээ уучлал хүссэн байна. 


Тэрбээр "Миний зүгээс санаатайгаар допингийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн зүйл байхгүй. 2021 оны хавар тавдугаар сард баруун тохойндоо хүнд бэртэл авсан. Уг бэртэл нь байнгын сэдэрч төрөл бүрийн эм эмчилгээнүүд хийлгэсээр ирсэн.

2022 оны зургадугаар сарын 4-нд Монгол бөхийн өргөөнд болсон барилдааны явцад 3-ын даваанд барилдаж байх үедээ хөлөндөө гэмтэл авсан. Уг гэмтлийн онош нь гуяны булчингийн уут задарсан гэсэн оноштойгоор хөл хөдлөх боломжгүйгээр долоо хонож түүнээс хойш бага багаар илааршсан. / Жич: Тухайн үеийн эмчийн зөвлөмж нь улсын наадамд барилдах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан/. Түүхэн ойн наадамдаа барилдах хүсэлдээ хөтлөгдөн хөлний бэртлээ түргэн эдгээх эрчимтэй эмчилгээ хийлгэсэн. Улмаар Ардын хувьсгалын түүхэн 100, 101 жилийн ойн баяр наадмын барилдаанд барилдаж дөрөв давж допингийн шинжилгээнд хамрагдсан. Бэртлийн үед эмчилгээнд хэрэглэсэн эм тариагаа тэмцээний үед буюу 24 цагийн дотор хориотой, тэмцээний бус үед зөвшөөрөгдсөн гэсэн мэдээлэл дор 2022 оны зургадугаар сарын 5-ны өдрөөс  20-ны өдрийн хооронд хийлгэсэн.

Манай бөхчүүд бэртэл гэмтэл авч эмчилгээ хийлгэх үедээ мэргэжлийн эмчтэй зөвлөлдөж эм бэлдмэлийн талаар эцсийн сайн мэдээлэлтэй байх хэрэгтэй гэдгийг ойлгож бас бусад бөхчүүддээ дахин сануулмаар байна.

Монгол бөхөд байгаа допингийн эсрэг бүх арга хэмжээнд оролцож, дуу хоолойгоо өргөж, 2021 оны гуравдугаар сарын 14-нд болсон харцага цолтой бөхчүүдийн барилдаан дээр харцагуудаа уриалж бусад бөхчүүдэд уриалга болгож тус барилдаанд оролцсон бөхчүүдийн шинжилгээний зардал болох 15 сая төгрөгийг хувийн зүгээс шийдүүлж, шинжилгээ авах нөхцөлийг бүрдүүлж байсан.

Миний хувьд олон улсын итгэмжлэгдсэн лаборторийн хариуг үгүйсгэх боломжгүй юм. Мэдлэг мэдээлэл дутуу, хариуцлагагүй алдаа гаргасан тул гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч, шударга бус өрсөлдөөн бий болгох санаа зорилго байгаагүй гэдгээ албан ёсоор хэлж, оногдуулсан шийтгэлийг хүлээн авахад бэлэн байгаагаа мэдэгдэж, бөхөд хайртай нийт Монголын ард түмнээсээ чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна" хэмээн бичжээ. 

Дашрамд өгүүлэхэд, энэ жилийн баяр наадамд тэрбээр Улсын начин О.Түмэнд тавын даваанд өвдөг шороодсон юм. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.18.9) 2022 оны 09 сарын 03

5-ын даваанд унаж егеед насаараа идэх юм хийчихсэн хун яах вэ дээ, их бодож ганц 2 жил эрх хасна л биз, хийдгээ хийсэн гээд л явж байгаа ш дээ, явдаг жорлонгуудын хувьд тогтсон жишиг юм даа

2  |  0
w(192.82.65.64) 2022 оны 09 сарын 02

5-n davaand unaj uguud hediig avsnaa helee\n

1  |  0
зочин(202.21.104.98) 2022 оны 09 сарын 02

явдаг жорлон

1  |  0
Top