Европын Холбоо Сербийн эрх баригчдад хандан “EuroPride” ижил хүйстнүүдийн жагсаал явуулах зөвшөөрөл олгохыг уриалжээ.
ЕХ ойрын түншүүд нь ЛГБТ хүмүүсийн цугларах, өөрийгөө илэрхийлэх эрхийг хүндэтгэнэ гэдэгт итгэлтэй байна гэж Брюсселийн мэдэгдэлд дурджээ.
Сербийн Ерөнхийлөгч Алексндр Вучич энэ сарын дундуур болох бүх Европын ижил хүйстнүүдийн “EuroPride” жагсаалыг Белград хотод зохион байгуулахыг хориглосон билээ. Жагсаал зохион байгуулагчид үүний хариуд “EuroPride” жагсаал болохгүй ч энэ хүрээнд төлөвлөсөн бусад арга хэмжээг зохион байгуулна гэж мэдэгдсэн байна. Өнгөрсөн ням гарагт Белград хотноо уламжлалт үнэт зүйлсийг хамгаалж, “EuroPride” жагсаалыг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөжээ.
2019 оны есдүгээр сард “European Pride” байгууллага 2022 оны “EuroPride” жагсаалыг зохион байгуулах хотоор Белградыг сонгосон юм.
Сэтгэгдэл ( 3 )
Бүгд ижил хүйстэн болчихвол дэлхийн амьдрал мөхнө.\nДэмжих асуудал огтоос биш шүү!
Эрх чөлөөг хүндэлдэг болох гэсэн ЕХ ныхон ижил хүйстнүүдийн дунд гардаг ДОХ, сармагчны цэцэг өвчнийг өөрсдөө устгаж чадах уу
ижил хүйстэн хогийн европ