Ромын Пап лам ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмжжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 22

 

Ромын Пап лам Франсис ижил хүйстнүүд гэр бүл зохиох эрхтэй гэж мэдэгджээ. “Тэд бурхны хүүхдүүд, гэр бүлтэй болох эрхтэй. Үүнээс болж хэн ч шаналах ёсгүй”, гэж Католик сүмийн тэргүүн онцолжээ. Франсисын энэ үг ижил хүйстнүүдийн харилцааны талаар Католик сүмийн түүхэнд хийж буй хамгийн тодорхой тайлбар гэж ажиглагчид үзэж байна.

Ромын Пап иргэний гэрлэлтийн талаар хууль баталснаас тэднийг хуулиар хамгаалах болно гэж онцолсон байна. Тэрбээр лхагва гарагт Ромын Кино наадмын үеэр нээлтээ хийсэн “Франческо” баримтат кинонд ийм тайлбар хийсэн байна. Католик сүмийн номлолоор, уламжлалт бус бэлгийн чиг хандлагыг “буруу үйлдэл” гэж үздэг. 2003 онд Ватиканы Итгэл үнэмшлийн номлолын хураангуйд ижил хүйстнүүдэд хүндэтгэлтэй хандах нь уламжлалт  бус бэлгийн чиг хандлагыг эсвэл тэдний гэрлэлтийг хуулиар зөвшөөрөхөд хүргэх ёсгүй гэж заасан байна.

Ромын Пап ламын энэ тайлбар түүний өмнө нь хийж байсан мэдэгдлүүдтэй зөрчилдөж буйг ВВС агентлаг онцолжээ. “Тэнгэр, газарт” номд тэрбээр ижил хүйстнүүдийн гэрлэлтийг, эсрэг хүйстнүүдийн гэрлэлттэй адилтгах нь антропологийн ухралтад хүргэж болзошгүй гэж бичиж байжээ. Түүнчлэн, Ромын Пап Буэнос Айрест хамба лам байхдаа 2010 онд Аргентинд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуульчилсны эсрэг хатуу байр суурь илэрхийлж байжээ. Тэрбээр ижил хүйстнүүдийн гэр бүлд өссөн хүүхдийн бэлгийн чиг хандлаг өөрчлөгдөнө гэж үзэж байсан юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Altansuh(202.126.89.142) 2024 оны 09 сарын 09

Mongoloos orchuulval burhan orshoog yu gej heleh uu

0  |  0
З(202.179.21.233) 2020 оны 10 сарын 22

Сатана хаачихав?\n

0  |  0
Top