Японы JAL “Хатагтай, ноёд оо” гэж мэндчилэхээ болино

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 30

Японы агаарын тээврийн “Japan Airlines JAL” компани ирэх аравдугаар сараас эхлэн онгоц болон нисэх онгоцны буудалд “Хатагтай, ноёд оо” гэж зарлахаа больж байна. Үүний оронд “Хүндэт зорчигчид оо”, ”Өглөөний мэнд”, “Оройн мэнд” гэсэн ерөнхий мэндчилгээг дэвшүүлэхээр болжээ. Ингэснээр ЛГБТ хүмүүсийг ялгаварлан гадуурхахгүй гэж үзэж байна.

Канадын “Air Canada”, “EasyJet” өнгөрсөн оноос эхлэн хүйс тодорхой заагаагүй мэндчилгээний хэлбэрийг нэвтрүүлсэн ба “JAL” нь Японд анхдагч болж байна.

Японд эмэгтэйчүүдийг ажлын байран дээр өндөр өсгийтэй гутал өмсөхийг шаардсан дүрмийн эсрэг тус улсын хэмжээнд тэмцэл өрнөсний дараа өнгөрсөн гуравдугаар сард тус компани эмэгтэй онгоцны үйлчлэгч нарт өмд болон намхан ултай гутал өмсөхийг зөвшөөрчээ.

2019 оны наймдугаар сард тус компани Токио-Окинава чиглэлд зөвхөн ЛГБТ хүмүүст зориулсан “LGBT Ally” тусгай нислэг үйлдэж байжээ.

Япон улс ижил хүйстний гэрлэлтийг хуулиар зөвшөөрөөгүй бөгөөд хүйс болон бэлгийн уламжлалт бус чиг баримжааныхаа талаар нээлттэй зарласан цөөн улстөрч, бизнесмен, спорт болон урлагийн одууд байдаг байна. Японд сүүлийн үед ижил хүйстэн хосуудад дэмжлэг үзүүлэх, ЛГБТ асуудлаар сургалт явуулдаг компаниудын тоо өссөөр байгаа аж.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
99999(103.20.152.50) 2020 оны 09 сарын 30

Монгол хүмүүс сайхан монгол хэлээрээ ” сайн байна уу ? ” ”сайн байцгаана уу ? ” гэж мэндэлдэг болгомоор юм .. Одоо үед ” юу байна ” юутай байна ” ” ямар сонинтой байна ” сайхан амарсан уу? ” гэх мэт мэндлэлт биш АСУУЛТ асуух юм ... Үүнийг нэн яаралтай зогсоож сайхан монголоороо ”САЙН БАЙНА УУ ? ” САЙН БАЙЦГААНА УУ ? ” гэж мэндэлдэг болох хэрэгтэй байна ...

0  |  0
.(202.9.46.35) 2020 оны 09 сарын 30

заваарсан юм

0  |  0
Top