Олимпод 160 гаруй ЛГБТК тамирчин өрсөлдөж байна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 24

Коронавирусний цар тахлын улмаас нэг жилийн дараа ёслол төгөлдөр нээлтээ хийсэн Токио-2020 олимп хамгийн өвөрмөц, онцлог олимп болж байна.

Спортын их наадамд 160 гаруй ЛГБТК тамирчин оролцож байгаа нь Рио-2016 зуны олимптой харьцуулахад гурав дахин их байна. Тус Олимпод 56 ЛГБТК тамирчин өрсөлдөж байжээ.

Тэдний 34 нь АНУ-ын тамирчид байгаагаас тав нь сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн багийн гишүүд бол дөрөв нь хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн багт оржээ.

Токиогийн Олимп олон нийтэд трансжендер болохоо зарласан тамирчид мөн оролцож байгаа анхны олимп болж байна. Тухайлбал, 87+ кг жинд өрсөлдөх хүндийн өргөлтийн тамирчин Лорел Хаббард эмэгтэйчүүдийн тэмцээнд хүчээ сорих юм.

Түүнчлэн Токио-2020 Олон улсын Олимпын хорооноос албан ёсны зөвшөөрөл авсан Бахархлын байрыг ЛГБТК тамирчдад зориулсан анхны Олимп болж байна. Ийм төрлийн байрыг 2010 оны Ванкуверийн өвлийн Олимпоос хойш ЛГБТК нарт тусгайлан байгуулах болжээ. 2014 оны Сочигийн олимп Бахархлын байрыг байгуулаагүй байна. Харин Токиогийн бахархлын байр нь албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн анхны байр бөгөөд олимпын дараа байнгын үйл ажиллагаатай ЛГБТК төв болох гэнэ.

Өнгөрсөн оны аравдугаар сард нээлтээ хийсэн Бахархлын байрны захирал Гон Мацүнака “Энэ нь Японы нийгэмд дэх ЛГБТК хүмүүсийн байр суурийг өөрчлөх чухал үйл явдал” гэж мэдэгдэж байжээ.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Лалар(202.179.26.205) 2021 оны 07 сарын 25

ЛГБТК гэж юу вэ ? Ямар хүмүүсийг ингэж ялгаварлан гадуурхсан юм бол оо?

0  |  0
Top