Шотландын Засгийн газрын байруудын эрэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнд трансжендер ажилтнуудад зориулж эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэгсэл тавихаар болжээ.
Шотландын ЛГБТ “Stonewall” буяны байгууллагын мэдээлснээр, ЛГБТ хүмүүст зориулсан тусгай ариун цэврийн өрөөгүй барилгын хурлын танхим, үүд орчим байрлах эрэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнд өргөн сонголт бүхий ариун цэврийн хэрэгсэл, хогийн сав байрлуулах гэнэ.
Үүнээс гадна төрийн байгууллагуудад ажилладаг трансжендер ажилтнууд засгийн газрын компьютерын систем дэх мэдээлэлд хүйсээ заахдаа “Mr”, “Mrs”, “Ms” тэмдэглэгээний оронд “Мх” гэсэн тэмдэглэгээг ашиглаж болох аж.
Өнгөрсөн онд Шотланд эмэгтэйчүүдийг үнэгүй ариун цэврийн хэрэгслээр хангах хууль баталсан дэлхий дээрх анхны улс болсон билээ.
Сэтгэгдэл ( 0 )