АНУ-д ижил хүйстнүүдийн цустай будаг, үзэг гаргажээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 16

АНУ-ын “Mother” креатив агентлаг ижил хүйстэн эрчүүдийг ялгаварлан гадуурхахыг эсэргүүцэн ижил хүйстнүүдийн цустай цуврал бүтээгдэхүүн гаргажээ.

Hypebae сайтад мэдээлснээр, загварын долоо хоногт зориулж гаргасан “Gay Blood Collection” коллекцод акрил будаг, үзэг, бал, спрей будаг зэрэг оржээ. Бүтээгдэхүүнүүдийн үнэ 30-аас 200 ам.долларын хооронд хэлбэлзэж байна.

Ингэж ижил хүйстнүүдэд цусны донор болохыг хориглосон бодлогын эсрэг эсэргүүцлээ илэрхийлж байгаа аж. Уламжлалт бус бэлгийн чиг ханадлагтай эрчүүд нэг жилээс багагүй хугцаанд бэлгийн харилцаанд ороогүй бол цусаа хандивлах эрхтэй болдог аж.

Эдгээр бүтээгдэхүүний борлуулалтаас олсон орлогыг тус агентлаг ЛГБТК+ бүлэгт хамаарах хүмүүсийн эрүүл мэндийн төлөө ажиллалаг байгууллагуудад хандивлахаар төлөвлөж байна.

 

Top