Индонез: Гэр бүлээс гадуур харилцааг хориглохыг эсэргүүцэж байна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 20

Индонез улсад гэр бүлийн харилцааг хориглосон шинэ эрүүгийн хуулийн төслийг эсэргүүцэн олон  зуун мянган хүн төрийн тэргүүндээ хандан, хуулийн төсөлд хориг тавих шаардлага бичиг хүргүүлжээ.

Сүүлийн 24 цагийн дотор 400 мянга гаруй хүн шаардах бичигт гарын үсэг зураад байна. Ирэх долоо хоногт хэлэлцэгдэхээр хүлээгдэж буй хуулийн төсөл Индонезийн газар нутаг дээр буй хүн бүхэн, тэр дундаа гаднын иргэдэд хүртэл үйлчлэхээр заажээ. Энэ өөрчлөлтийн талаар Австрали улс иргэддээ сануулсан зөвлөмж гаргасан байна.

Хуулийн төслийг эмэгтэйчүүд, шашин, бэлгийн цөөнхөд илүү халтайгаас гадна хэвлэлийн эрх чөлөөг боомилж байна гэж идэвхтнүүд үзэж байна. Гэр бүлээ батлуулаагүй хосууд, ижил хүйстнүүд, цэнгээний газрын бүжигчид, гуйлгачин, биеэ үнэлэгчид эрүүгийн хариуцлага хүлээх болно гэж идэвхтнүүд эсэргүүцэж, “шариатын хуулийг” батлах гэж байна хэмээн шүүмжилжээ.

300 гаруй үндэстэн, ястантай Индонезийн хүн амын олонхыг лалын шашинтнууд эзэлдэг.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
z(66.181.182.51) 2019 оны 09 сарын 21

bogson dund pologdood uhne

0  |  0
matilda(185.217.68.238) 2019 оны 09 сарын 20

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp:0033 756 86 5319

0  |  0
Top