Бруней улс ижил хүйстнүүдэд чулуугаар шидэж алах шийтгэл онооно

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 03

Зүүн Өмнөд Азийн Бруней улс ижил хүйстнүүдэд чулуугаар шидэж алах ял оноох заалт бүхий лалын хатуу хуулийг хэрэгжүүлэхээр болжээ.

 

Өнөөдрөөс /2019.04.23/ хэрэгжиж эхлэх энэхүү хуульд мөн бусад төрлийн гэмт хэрэгт оноох шийтгэлүүдийг заасан байна. Хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд, жишээ нь, гарыг нь тайрах шийтгэл ногдуулах аж.

 

“Дундад зууны үеийн шийтгэл” ногдуулах болсонд тус улсын ижил хүйстнүүд цочирдон хүлээн авчээ.

 

Шинэ хуулийн дагуу ижил хүйстнүүд өөрөө өөрсдийгөө илчилсэн болон уламжлалт бус бэлгийн харилцааг нь дөрвөн хүн гэрчилсэн тохиолдолд дээрх шийтгэлийг ногдуулах гэнэ.

 

Бруней улсад ижил хүйстний харилцааг хуулиар зөвшөөрдөггүй бөгөөд 10 жилийн хорих ял оноодог байна.

 

Брунейн 420 мянган хүн амын гуравны хоёр нь лалын шашинтай аж. Хэдийгээр тус улс цаазын ялыг хэвээр үлдээсэн ч 1957 оноос хойш ялын дээд хэмжээг гүйцэтгээгүй аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(185.217.68.238) 2019 оны 09 сарын 20

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp:0033 756 86 5319

0  |  0
Top