ПОДКАСТ: Хүний эрх, ялгаварлан гадуурхалтын талаарх ЭНГИЙН ОЙЛГОЛТУУД

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 26

Монголын “ЛГБТ төв” төрийн бус байгууллага, Австралийн Засгийн газрын шууд тусламжийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр "Ялгаварлан гадуурхалтыг зогсооё" медиа кампанит ажлыг хэрэгжүүлж эхлээд байгаа гэнэ.

Тус төслийн дагуу арьс үндэс, арьсны өнгө, хүйсийн баримжаа, бэлгийн чиг баримжаа, хэл, шашин шүтлэг, үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, эд хөрөнгө, язгуур угсаа болон бусад ялгаатай байдлаас үүдсэн ялгаварлан гадуурхалтыг зогсоох уриатай контентууд олон нийтэд цацагдаж байгаа ажээ.

Төслийн бас нэгэн хэсэг болж "Эмнести интернэшнл" ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Б.Болорсайхан, Олон улсын эрүүгийн шүүхийн ахлах өмгөөлөгч Н.Орчлон нарын "Хүний эрх, ялгаварлан гадуурхалт гэж юу вэ?" суурь ойлголтуудын талаарх мэдээллийг энгийн үгээр хүн бүхэнд ойлгомжтой ярилцсан подкаст, зөвлөгөөг хүргэж байна.


 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top