Японд ерөнхий боловсролын сургуульд орох зорилгоор анкет бөглөхдөө хүйсээ заах шаардлагагүй болсон тухай Киодо агентлаг мэдээлжээ.
Точиги мужийн Боловсролын зөвлөл хүйсийн олон янз байдлын хүндэлж байна гэж мэдэгдсэн бол Чиба муж “хүйс” гэсэн тэмдэглэгээг арилгаснаар ямар нэгэн асуудал гарахгүй гэжээ.
Энэ шинэчлэл Токиогоос бусад бүх мужид үйлчлэх гэнэ. Токио мужийн сургуулиудад хүйсийн квот үйлчилсэн хэвээр байх аж.
Сонирхуулахад, АНУ “Х” хүйсийн тэмдэглэгээтэй анхны паспортыг гаргасан билээ. Энэ нь эрэгтэй, эмэгтэй хүйсэнд алинд нь ч харьяалагддаггүй хүмүүст зориулагджээ. Ийм тэмдэглэгээтэй паспорт ирэх жил эргэлтэд орох ба хүйсээ өөрчилж тэмдэглүүлэхэд эмнэлгийн магадалгаа шаардлагагүй болох юм.
Сэтгэгдэл ( 3 )
amerikiin bool ulsd vgui geh erh baihgui l dee. iimees l amerikiig duuraij ustgaj bna daa.. odoo hvn am ni jild 0.5 sayaar buurch bna. 127 say baisan bol 124 say boiood bna. jild 0.8 say hvvhed torj bhad 1.2 say hvn vhej bna..
улам тэнэгрэл рүүгээ
dampuural l daa.amerikiig duuraij bgaa ni teneglel dee.