Германы “Lufthansa” хүйс заасан хатагтай, ноёд гэсэн үг хэрэглэхгүй

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 14

Германы иргэний агаарын тээврийн “Lufthansa” компани зорчигчдоо угтахдаа “хатагтай, ноёд” гэсэн үгийг хэрэглэхээс татгалзахаар болжээ.

“Die Welt” хэвлэлд мэдээлснээр, бүх зорчигчдод хандах үүднээс тухайн цаг хугацаанаас хамаарч, “хүндэт зочид”, “өглөө, өдөр, оройн мэнд” эсвэл “онгоцонд тавтай морил” гэж мэндчилэх гэнэ. Ингэхдээ аль мэндчилгээний үгийг хэрэглэхээ онгоцны багийн ахлагч тухай бүрт сонгоно гэж тус компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

Шинэ дүрмийг “Austrian Airlines”, “Swiss Airlines”, “Eurowings”, “Brussels Airlines” зэрэг иргэний агаарын тээврийн компаниуд хэрэгжүүлэх гэнэ. “Хүйсгүй”  хэлийг зөвхөн зорчигчдод хандахдаа төдийгүй “Lufthansa” компанийн дотоод харилцаандаа нэвтрүүлэхээр болсон байна. Ингэснээр, тус компанийн бүх ажилтнуудын оролцоог хангах боломж бүрдэнэ гэж үзэж байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зан(202.179.24.161) 2021 оны 07 сарын 16

Ийнхүү хөгжилтэй улс орнууд харьцааны соёлоор Монголыг бараа сураггүй орхижээ гэж....

1  |  0
i(202.179.26.152) 2021 оны 07 сарын 14

d

0  |  0
Top