Кэмбрижийн толь бичиг “эр хүн” гэсэн үгний тодорхойлолтыг өргөжүүлэв

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 15

 

Кэмбрижийн англи хэлний толь бичиг “эр хүн” гэсэн үгний тодорхойлолтыг өргөжүүлжээ.

Өөрчлөлт ёсоор, эр хүн гэдэг тодорхойлолтод төрөхдөө өөр хүйсийнх байсан ч өөрийгөө эр хүн гэж үздэг насанд хүрсэн хүнийг нэмж оруулсан байна.

Үүнээс өмнө Кэмбрижийн толь бичиг “эмэгтэй хүн” гэсэн үгний тодорхойлолтод өөрийгөө эмэгтэй хүн гэж үздэг насанд хүрэгчдийг нэмж байв.

Толь бичигт эр хүнийг эр хүйсийн хүн, төрөхдөө өөр хүйсийнх байсан ч өөрийгөө эр хүн гэж үзэж, амьдардаг насанд хүрсэн хүнийг хэлнэ гэж хоёр янзаар тодорхойлжээ.

Зарим жиргээчид энэ өөрчлөлтийг шүүмжилж, хүйсийг генетикээр тодорхойлох ёстой гэж мэдэгдсэн байна. “Та эрэгтэй, эмэгтэй, бүр аз таарвал, аль ч хүйсэд хамаарахгүй төрж болно. Гэхдээ үүнийг генетик/биологи тодорхойлохоос хэрхэн хувцаслаж, бодож байгаагаар тодорхойлж болохгүй. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг тайван орхи” хэмээн жиргэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top