Их хэмжээний сэтгэцэд нөлөөлөх ургамлыг нийслэл рүү нэвтрүүлэхээр завдсан үйлдлийг таслан зогсоолоо.
Тодруулбал, өнгөрөгч баасан гарагт Гүнт дэх шалган нэвтрүүлэх постоор "Toyota SAI" маркийн тээврийн хэрэгслээр иргэн Б. Б. Т. нар мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх төрлийн ургамал болох каннабис тээвэрлэж явсныг Экологийн цагдаагийн албаны эргүүл хяналт шалгалтын хэлтсийн цагдаа Д.Лхагва-Очир хяналт шалгалт хийн, илрүүлжээ.
Улмаар гурван кг орчим ургамал, мөн цаасанд боодолтой нунтаглаж хатаасан ургамал зэргийг хураан авч, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шилжүүлэн өгсөн байна.
Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд зааснаар 1-8 жилийн хорих ял ногдуулдаг тул эцэг, эхчүүд хүүхдэдээ байнгын хяналт тавьж, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Сэтгэгдэл ( 0 )