Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн соёлын төвийн хөгжмийн багш, бүжгийн багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтыг 2022 оны есдүгээр сарын 13-17-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулж байна. Сургалтын нээлтэд Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг, Соёл Урлагийн Их сургуулийн багшлах бүрэлдэхүүн оролцлоо.
Хөдөө орон нутгийн соёлын төвийн албан хаагчдыг чадавхжуулах сургалтыг Соёлын яамны захиалгаар Соёл Урлагийн Их сургуулийн багш нар хийж байна. Сургалтад баруун бүсийн 3 аймгийн Соёлын төвийн 90 гаруй албан хаагчид хамрагдаж байна. Ингэснээрээ Соёлын төвийн алба хаагчдын мэргэжлийн ур чадвар дээшлэхээс гадна, олон нийтэд чиглэсэн соёлын үйл ажиллагаанд чухал нөлөө үзүүлнэ гэсэн хүлээлт байна.
Сэтгэгдэл ( 0 )