ЕХ Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 22

Европын Холбоо Донбасс, Запорожье, Херсон мужуудад бүх нийтийн санал асуулга явуулахаар төлөвлөж буйтай холбогдуулан Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаар болжээ.

Брюссель мөн Киевт цэргийн тусламж үргэлжлүүлэн олгоно гэж ЕХ-ны гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлогын дээд төлөөлөгч Жозеп Боррель мэдэгджээ.

Оросын эсрэг нэмэлт хориг арга хэмжээг аль болох ойрын үед авна гэж тэрбээр онцлоод шаардлагатай цэргийн техник нийлүүлэх замаар Киевийн хүчин чармайлтыг дэмжсээр байх болно гэв. Шинэ хориг арга хэмжээ хувь хүн болон салбарын эсрэг чиглэх аж.

Top