Олон улсын уралдаан тэмцээнээс хасагдаад байгаа ОХУ-ын уран гулгалтын шигшээ багийн тамирчид Москва хотноо үзэгчдэд ур чадвараа толилууллаа.
Бээжингийн олимпод допингийн хэргээр олны анхаарлыг татсан бяцхан охин Камила Валиевагийн шинэ үзүүлбэр уян хүнийг уйлуулж, төмөр хүний зүрхийг хайлуулсан үзүүлбэр болжээ.
Камила Бээжинд сэтгэлийн ямар хүнд зовлонд орсон, яаж даван гарснаа дүрслэн үзүүлээд зогсохгүй төгсгөлд нь юүдэн углаж харуулав.
Энэ нь допингийн хэргийн дараа сэтгүүлчдийн хажуугаар юүдэн өмсөн зугтснаа үзүүлсэн хэрэг байлаа.
Энэ үзүүлбэрийн дараа Барууны орнуудад багш, шавь хоёрыг шүүмжлэх аян дайн эхлээд байна. допингийн асуудал нь шийдэгдээгүй байхад ийм номер үзүүлсэн нь тун зоригтой алхам боллоо.
Сэтгэгдэл ( 0 )