Монгол, Хятадын ГХЯ хоорондын Консулын зөвлөлдөх уулзалт болов

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 27

Монгол Улс болон БНХАУ-ын Гадаад харилцааны яам хоорондын Консулын XXII зөвлөлдөх уулзалт 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдав. Уулзалтыг Монголын талаас Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Б.Болд, Хятадын талаас БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Консулын газрын дарга Ү Ши нар тэргүүлж оролцов. Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, монгол, хятад иргэдийн хууль ёсны эрхийг хамгаалах чиглэлээрх хамтын ажиллагааг бэхжүүлэх болон бусад асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top