АНУ-ын шинэ Элчин сайд монгол хэлний хичээлдээ орлоо

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 03

АНУ-аас Монгол Улсад суух онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Ричард Буанган энэ сарын 1-нээс ажилдаа орсон. Тэрээр монгол хэлний хичээл хийж эхэлснээ твиттер хуудсаараа дамжуулан жиргэсэн байна.

Энэ долоо хоногт монгол хэлний хичээлээ Цагаан толгойн үсгүүдээр эхлүүллээ. Хэдийгээр нас явах тусам хэл сурах ярвигтай болдог нь үнэн ч өөрийгөө сорихдоо баяртай байна” гэжээ.

Монгол дахь гадаадын Элчин сайд нарын дундаас Япон, БНХАУ-ын Элчин сайд нар монголоор чөлөөтэй ярьдаг. ОХУ-ын Элчин сайд Искандер Азизов Монголд бараг арван жил болж байгаа ч намтар дээр нь англи, хятад хэлтэй гэж бичсэнээс монгол хэлийг дурддаггүй хэвээр байгаа.

Ричрад Буанган АНУ-ын Сан-Диего хотод Филиппин гаралтай америкийн гэр бүлд төрж өссөн. Хятад, франц, испани хэлтэй.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(92.88.171.47) 2023 оны 02 сарын 02

Mongol xel surax gej xicheej baigaa mundag elchin said bainaa Amjilt xusie

0  |  0
Z(202.9.46.239) 2022 оны 11 сарын 03

Surchih bha helte l zalu bn

0  |  0
Top