Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын хаан III Чарльзийн хаан ширээнд залрах ёслол энэ сарын 6-ны Бямба гарагт болно. Ёслолыг телевизээр шууд дамжуулан үзүүлэх бөгөөд уригдсан зочдын тоо 2000-д хүрээд байна.
Тус ёслолд оролцохоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт өчигдөр эх орноосоо мордлоо.
Ёслол албан ёсны, баярын, олон нийтийн арга хэмжээ гэсэн гурван хэсэгтэй бөгөөд гурав хоног үргэлжилнэ.
Сэтгэгдэл ( 1 )
Sain ybaad ireerei