“Зөвлөлдөж шийдье” сэдэвт санал асуулгын дүнд үндэслэн гаргасан зөвлөмж

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 20

Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах "Зөвлөлдөж шийдье" улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулга болж өнгөрлөө.

Улсын хэмжээнд хоёр шаттайгаар зохион байгуулсан “Зөвлөлдөж шийдье” сэдэвт зөвлөлдөх санал асуулгын дүнд үндэслэн гаргасан Зөвлөмжийг тус санал асуулгын Зөвлөлдөх зөвлөл Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хүлээлгэн өглөө. Зөвлөмжийг 22 асуулт тус бүрээр, санал асуулгын дүнгийн тоон үзүүлэлтэд тулгуурлан боловсруулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top