УИХ-ын өнөөдрийн ээлжит хуралдаанаар "Зөвлөлдөх зөвлөл" байгуулах тухай тогтоолын төслийг баталсан юм. Энэ үеэр Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн төсөлтэй холбогдуулан үг хэллээ.
Тэрбээр "Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудалд огт хөнгөн хуймгаа хандаж болохгүй. Энэ асуудалд долоо хэмжиж, нэг огтлох зарчмаар хандах ёстой. Одоо өөрчилбөл дараагийн хүнд гарч ирээд дахиад л өөрчилнө. Үнэхээр өөрчлөх ёстой бол ард түмний санал хураалт явуулах ёстой. Бусдаар нэг хүний ашиг сонирхолд үндэслэн үндсэн хуулийг өөрчилж болохгүй" хэмээн хэлсэн юм.
Харин түүний энэхүү үгийн хариуд УИХ-ын дарга "Зөвлөлдөх зөвлөл үндсэн хууль өөрчлөх гээгүй. Тулгамдаж буй олон асуудлыг цэгцлэх чухал үүрэг хүлээсэн хүмүүс. Зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай тогтоолд үндсэн хууль гэсэн нэг ч үг байхгүй. Зарим гишүүд буруу ойлгож байна" гэв.
Сэтгэгдэл ( 4 )
Zuvlulduh zuvlul nereer huuliin hulgai hiiheer yndsen huuli uurchilj sursan hulgaich naraa byrdyylsen baina.zandanshatariin bag.chuluunbaatar.munhsaihan nar gollon toglogchid ed nariig huuliin hulgai hiij ard olnii tolgoi ergyyleh ajliig zogsooh hett egtei.odoo ene ih hural huuli yarih bish.
ҮНДСЭН ХУУЛИЙН АСУУДЛЫГ ЯМАР Ч ХУВИЛБАР БАЙЛАА ГЭЭД АРД ТҮМНИЙ САНАЛ АСУУЛГА ЯВУУЛЖ ШЙДЭХ ЁСТОЙ
ҮНДСЭН ХУУЛИЙН АСУУДЛЫГ ЯМАР Ч ХУВИЛБАР БАЙЛАА ГЭЭД АРД ТҮМНИЙ САНАЛ АСУУЛГА ЯВУУЛЖ ШЙДЭХ ЁСТОЙ
Шантаажын ХААН бөлгөө