Н.Энхбаяр Казахстаны Ерөнхийлөгчтэй уулзлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 21

Казахстаны Астана хотод энэ сарын 20-21-нд Төв Азийн хэвлэл мэдээллийн форум болж байна.

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев өнөөдөр (2022.12.21) форумд оролцож байгаа Монгол Улын Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярыг хүлээн авч уулзлаа.

Н.Энхбаяр Токаевт Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсанд нь баяр хүргэсэн бол Ерөнхийлөгч Токаев Монгол, Казах ард түмний түүхэн харилцаа холбоог тэмдэглэж, хамтдаа хөгжлийн төсөл хэрэгжүүлэх саналтай байдгаа илэрхийлжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top