ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ-аас Монголд суух шинэ Элчин сайдыг томилсон зарлигт гарын үсэг зурлаа.
Зарлигт “Алексей Николаевич Евсиковыг Монголд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томиллоо” гэж заасан байна.
Алексей Евсиков 2015-2019 онд Шанхай дахь ОХУ-ын Ерөнхий консулаар ажиллаж байсан. 2019 оноос ГХЯ-ны Тусгай үүргийн Элчин сайдаар ажиллаж байв. Англи, хятад хэлтэй.
Сэтгэгдэл ( 3 )
Их гүрний дээрэнгүй бодлогыг нь үргэлжлүүлэх байлгүй дээ.
Бас нэг Ааzzгай байхдаа?!
Баяр хүргэе