Хойд Солонгосын пуужин Японы дээгүүр нисэж, 3000 км-ийн зайд унажээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 04

Өнөөдөр өглөө Хойд Солонгосын харвасан баллистик пуужин Японы нутаг дэвсгэр дээгүүр нисэж, Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна Номхон далайд унажээ. Пуужин Японы газар нутгаас гурван мянган км зайд унасан байна. Японы эрх баригчид пуужин Хоккайдо, Хоншю арлыг чиглэсэн байсан гэж үзэж байна гэж NHK дамжуулжээ.

Үүнтэй холбогдуулан Японы Засгийн газар ард иргэддээ хандан пуужингийн хэсгүүд унахаас сэргийлж, дээрх арлуудын оршин суугчдыг барилга, байшинд хорогдохыг зөвлөсөн байна. Мөн түгшүүр зарласан байна. Хамгийн сүүлд Хойд Солонгосын харвасан Японы нутаг дэвсгэр дээгүүр ниссэн тохиолдол таван жилийн өмнө гарч байжээ. Японы Засгийн газрын дэргэд мэдээлэл цуглуулах, шинжлэх шуурхай штаб байгуулагдаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулжээ.

Эд хөрөнгө болон усан хөлгүүдэд хохирол учруулсан тухай мэдээлэл ирээгүй байна.

Японы Ерөнхий сайд Фүмио Кишида БНАСАУ-ын үйлдлийг буруутгаж, энэ нь тус улс болон бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлж байна гэжээ. Тэрбээр холбогдох яам, агентлагт тодорхой үүрэг, чиглэл өгчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top