М.Мамиашвили: Бид эх орноосоо урвахгүй

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 04

ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах “Дайныг дэмжээгүй орос тамирчдыг тэмцээнд оролцуулах боломжтой” гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл олон нийтийн өмнө албан ёсоор Украинд хийж байгаа дайныг шүүмжилсэн тамирчныг олон улсын тэмцээнд оролцуулах бодолтой байгаагаа илэрхийлсэн юм.

Энэ талаар ОХУ-ын Спорт бөхийн холбооны тэргүүн Михаил Мамиашвили “Миний бодлоор олимпизмийн зарчим урван тэрслэлт дээр тогтдоггүй байх. Олимпын хөдөлгөөний утга учир ч огт өөр. Олимпын наадамд оролцохын тулд эх орноосоо урван тэрсэл гэж энэ зарчимд заагаагүй нь мэдээж. Томас Бахын мэдэгдэл ямар утгатай вэ? Тэмцээнд оролцохын тулд өөрийн ард түмэн, Ерөнхийлөгч, эх орноо шүүмжил гэсэн үг үү? Тамирчдад сонголт хий гэж тулгаад байгаа юм уу” гэж хариу барьсан байна.  

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.70.254) 2025 оны 03 сарын 13

Гуржээс урвпж болсон юм чинь оросоос урвахад асуудалгуй л баймаар юм, сонин гар вэ

1  |  1
Зочин(202.126.90.7) 2025 оны 03 сарын 13

Гүрж байж Оросыг эх орон энэ тэр гээд, гүржээсээ урвачхаад одоо Оросоос урваж чадахгүй ч гэх шиг, алиа гар вэ

1  |  1
Дорж(1.145.107.12) 2025 оны 03 сарын 13

Уг нь гүрж ста байна, эх орон гэчихжээ.

1  |  1
Зоч(66.181.190.32) 2025 оны 03 сарын 13

Оросын тамирчдын дийлэнх нь цэргийн албан хаагчид.Бусдын газар нутгийг эзлэн түрэмгийлэхийг зөв гэж байгаа бол хоригтоо байж бай ,хүчээр тэмцээнд чирж оруулах гээгүй байлтай.Хийсэн сонголтондоо бусдыг буруутгаж гоншигнохоо боль.

3  |  4
р(66.181.161.82) 2025 оны 03 сарын 13

яг үнэн өнөөдөр оросын буруу гэж хэн тогтоосон юм хүн хүний харах өнцөг үзэл бодол өөр энийг спорттой хутгавал олимпизм юу болох юм

6  |  0
Close menu