Викингчүүд эртний Ромын шилийг сувс хийхэд ашигладаг байжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 08

 

Данийн Аархус их сургуулийн эрдэмтэд викингчүүд эртний Ромын мозаик шигтгээгээр хэрхэн сувс хийдэг байсныг тогтоожээ.

“Archaeological and Anthropological Sciences” сэтгүүлд бичсэнээр, Дундад зууны эхэн үед шил нь ховор бараа байсан тул эртний Ром, Византийн хуучин барилгуудын монументал шигтгэмлийг хулгайлж, Европын умард хэсэг рүү зөөдөг байжээ. Эрдэмтэд скандинавчууд эртний Ром, Египетийн шилийг ашигладаг байсныг тогтоосон байна. Цагаан сувс хийхийн тулд бага температурт алтан ялтас бүхий шилийг хайлуулдаг байжээ. Ингэхэд бөмбөлөг үүсэж, сувсыг цагаан, тунгалаг болгодог байна. Харин хөх өнгийн шил гаргаж авахын тулд тугалга, кальци нэмдэг байсан аж. Мөн будаг холих замаар өнгө өнгийн шил гаргаж авдаг байжээ.

Өнөөг хүртэл викингчүүд Ромын шилээр сувс хийхдээ өнгийг нь өөрчилдөггүй гэж археологичид үздэг байв. Харин шинэ судалгаа скандинавчууд шил хайлуулахдаа илүү гаргуун байсныг харуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top