Данийн Копенхаген хотын худалдааны төвд буутай этгээд гал нээж, гурван хүний аминд хүрчээ.
Копенхагены цагдаагийн газраас мэдээлснээр, гал нээх үеэр дөрвөн хүн шархадсан байна. Копенхаген хотын цагдаагийн газрын ерөнхий зохицуулагч Сөрен Томассены мэдэгдсэнээр шархадсан дөрвөн хүний хоёр нь Данийн иргэн бол хоёр нь Шведийн иргэн аж. Эмнэлэгт байгаа хүмүүсийн заримынх нь биеийн байдал хүнд байгаа гэнэ.
Амиа алдсан хүмүүсийн нэг нь Оросын иргэн 47 настай эрэгтэй бол хоёр нь Данийн иргэн 17 настай хүү, охин хоёр аж. Оросын иргэн тус улсад амьдардаг байжээ.
Сэжигтэн 22 настай Данийн иргэнийг баривчилжээ.
Дээрх хэрэгт террорист сэдэл байсныг үгүйсгэхгүй гэж цагдаагийн газраас мэдээлсэн байна.
Сэтгэгдэл ( 2 )
Зам руу чулуу шидвэл ямар машин оногдох вэ хариу нь приус, гэдэг шиг юм болж байна, оросууд нутгаасаа ихээр гарч байгаагийн илрэл юм даа.
Dani uls NATO d elsenii gai .NATO bol delhiin nomer 1 alan hyadagch evsel .