Данийн нисэх хүчин цахилгаан онгоцтой анхны хүчин болно

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 04

Данийн нисэх хүчин Словенийн “Pipistrel” үйлдвэрийн нэг моторт, хоёр хүний суудалтай цахилгаан онгоцыг ашиглах дэлхийд анхны нисэх хүчин болж байна.

Цахилгаан онгоцыг Францын “Green Aerolease” компани 2021 оны намар нийлүүлэх гэнэ. Цахилгаан онгоцыг хоёр жилийн хугацаанд турших юм байна.

Цахилгаан онгоцуудыг Данийн нисэх хүчин ногоон технологид шилжих төлөвлөгөөний хүрээнд худалдан авч байна.

“Pipistrel Velis Electro” агаарт хорт хий ялгаруулдаггүйгээс гадна дуу чимээ багатай гэнэ. Дууны төвшин нь 60 децибел ба энэ нь хоёр хүний ярианы чимээтэй дүйцдэг.

Цахилгаан онгоцнуудыг нисгэгчдийн бэлтгэлд ашиглана гэж Данийн Батлан хамгаалах яамны тэргүүн Трине Брамсен онцолжээ.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өлзий(66.181.161.19) 2021 оны 06 сарын 04

Онгоц авна шүү

0  |  0
Top