Дани хорио цээрийн дэглэмээ цуцалсан анхны Европын улс болов

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 10

Дани улс коронавирусний халдвартай холбогдуулан тогтоосон хорио цээрийн дэглэмээ бүрэн цуцалсан анхны Европын улс болжээ.

КОВИД-19 халдвартай холбоотой зарласан хязгаарлалтуудыг шат дараалан цуцлах тухай хэлэлцээр энэ оны аравдугаар сарын 1-нд дуусгавар болох ёстой байсан ч Данийн эрх баригчид энэ үйл явцыг түргэтгэж, энэ сарын 10-нд бүгдийг нь цуцалсан байна.

Үүнээс хойш хорио цээрийн дэглэм зөвхөн халдвар авсан хүмүүст үйлчлэх гэнэ. Бусад иргэдийг ресторан, бялдаржуулах төв, бар, шөнийн клуб зэрэгт чөлөөтэй нэвтрүүлэхээр болжээ. Эрүүл иргэд ажилдаа орж, хүүхдүүд сургуульд явах боломжтой болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top