Б.Хишигжаргал: Дуулсан дуу маань олон хүнд хүрэх хамгийн сайхан 

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 14

Хилийн цэргийн 0164-р ангийн дуучин Б.Хишигжаргалтай ярилцлаа. Тун удахгүй хамтарсан тоглолтоо хийх гэж байгаа тэрбээр "Орон нутгийн дуучид бидэнд Улаанбаатар хотноо тоглолт хийнэ гэдэг маш их зориг" хэмээн ярьсан юм.

МУСТА Б.Хишигжаргал, МУСТА А.Анударь нар хамтарсан "Өнөөдөр чи сайн байлаа" тоглолт энэ сарын 16-нд "Ub Palace"-т болно.

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ: 

 

Өөр өөрсдийн гэсэн өнгө аястай уран бүтээлч бүсгүйчүүд тоглолт үзэхээр зорин ирсэн хэн бүхэнд урам өгөх үүднээс тоглолтоо хамтарсан дууныхаа нэрээр ийнхүү нэрлэжээ.

Анхдагчид болон түүчээлж байгаа тэдний тоглолтод Өмнөговь аймгаас төрөн гарсан "Танхай ерөөлч" Сүхээ, дуучин Э.Төрмандах, МУГЖ Т.Батсайхан зэрэг говийн нутгаас төрөн гарсан уран бүтээлчид оролцоно. 

Драмчилсан байдлаар зохион байгуулагдах энэхүү тоглолын Ерөнхий найруулагчаар Өмнөговь аймгийн "Хөгжимт жүжгийн театр"-ын найруулагч "Алтан гадас" одонт Г.Амартүвшин ажиллаж байгаа ажээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top