Монгол улсын Засгийн газрын тогтоол, Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалын дагуу ”Төрийн болон орон нутгийн өмчийн хүүхдийн цэцэрлэгийн багшийн ажил гүйцэтгэлийн үнэлгээ”-г улсын хэмжээнд зохион байгуулж байна. Үнэлгээг өнөөдрөөс буюу 2022 оны 11 дүгээр сарын 07-10-ны өдрүүдэд явуулна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хүүхдийн цэцэрлэгийн багшийн ажлыг үнэлэх үнэлгээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон орон нутгийн өмчит 992 цэцэрлэгийн бүлгийн болон биеийн тамир, хөгжмийн үндсэн багшийг хамруулна.
Багш нарыг үнэлэхдээ
-Хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах үйл ажиллагааны ахиц, үр дүн
-Багшийн мэргэжлийн хөгжлийн ахиц, үр дүн
-Цэцэрлэгийн болон олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон байдал, оруулсан хувь нэмэр зэрэг шалгуурыг харгалзах юм байна.
Ингэхдээ 2-5 настай хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах, сургалт үйл ажиллагааны төлөвлөлт үр дүн болон багшийн мэргэжлийн хөгжил, цэцэрлэг ба олон нийтийн үйл ажиллагаанд оруулсан хувь нэмэр зэрэг шалгуурыг эцэг эх, асран хамгаалагчийн сэтгэл ханамж, багшийн өөрийн болон хамт олон, цэцэрлэгийн удирдлагын хөндлөнгийн үнэлгээний асуулгын хэлбэрээр үнэлнэ
Сэтгэгдэл ( 0 )