Сингапур улсын иргэн Девид Ён БНСУ-ын реппер Кид Миллитэй хамтарсан "In my pocket" хэмээх хип хоп дуугаа өнгөрөгч долоодугаар сард цацаж к-поп ертөнцөд дебютээ хийсэн билээ.
Тэдний дуу юүтүб хуудаснаа хэдийнэ 10 сая хол давсан үзэлттэй болжээ. Харин түүний тухай нэгэн цочирдом мэдээлэл цацагдсан нь олны анхаарлыг ихээр татаад байна.
Девид Ён 15 компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг нэгэн. Мод үржүүлгийн бизнес эрхэлдэг гэр бүлд өсөж төрсөн тэрээр 2014 оноос эхлэн гэр бүлийн бизнестээ хөл тавьжээ. Үүнээс өмнө дадлагажигчаар бэлтгэгдэж байсан тэрээр өдгөө Сингапурт төвтэй "Еvergreen Group Holdings" компанийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байгаа аж.
Өөрийгөө "Инфлүнсер захирал" хэмээн нэрлэсэн тэрээр "Би инфлүнсер захирал байх нь хойч үедээ гүйцэтгэх захирлын нэгэн адилаар үлгэрлэж байгаа явдал гэж боддог. Бид Зүүн Өмнөд Азийн залуустай туршлагаа хуваалцах боломжтой болсон. Бид зөвхөн нэг дүрээр хязгаарлагдах ёсгүй. Өөр өөр зүйлсийг туршиж оюун ухаанаа тэлэх ёстой. Өнөөдөр эмч хүн ганцхан эмч, хуульч хүн зөвхөн хуульч байх албагүй. Бүх зүйл өөрчлөгдөж байгаа тул бид бүхэн олон салбарт хүч үзэх боломжтой" гэжээ.



Сэтгэгдэл ( 0 )