ӨГЛӨӨНИЙ МЭНД!

48 минутын өмнө

Өнөөдөр 2026 оны есдүгээр сарын 5. Энэ өдрөөс хойш он дуусахад 117 хоног үлдэж байна. Өглөөн наран 06 цаг 15 минутад мандан, 19 цаг 27 минутад жаргана. Өнөөдөр Улаанбаатар хотод оройдоо бага зэргийн бороотой, 17 хэмийн дулаан байх тул уншигч та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Олон улсын сайн үйлсийн өдөр, Энэтхэгт Багш нарын өдөр, Казахстанд казах хэлний баяр, Бразилд Амазон мөрний өдөр, Египетэд Инженерийн өдөр, Албанид Тереза эхийн өдөр, Данид Цэргийн албан хаагчдын далбааны баярыг тэмдэглэж байна.

Энэ өдөр Английн хөлбөмбөгч Сака, Норвегийн дуучин Сигрид, Японы дуучин, загвар өмсөгч Кёко Саито, Олимпын аварга, Өмнөд Солонгосын уран гулгагч Ким Юна, АНУ-ын жүжигчин Кэролайн Саншайн нар, АНУ-ын жүжигчин  Кэт Грэм нар мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлаас танилцуулбал

1666 оны энэ өдөр гурван хоног үргэлжилсэн Лондонгийн их түймэр унтрав. Түймэрт 10 мянган байшин шатсан ч зургаан хүн амиа алдсан баримт бий.

1862 онд Английн иргэд Жеймс Глейшер, Хэнри Коксвелл нар агаарын бөмбөлгөөр есөн мянган метрийн өндөрт гарч, дээд амжилт тогтоож байжээ.

1939 оны энэ өдөр АНУ Дэлхийн хоёрдугаар дайн төвийг сахих байр сууриа зарлав.

1972 оны энэ өдөр Мюнхений олимпын наадмын үеэр Палестины террорист “Хар есдүгээр сар” бүлэглэл Израилыг багийг барьцаанд авав.

1979 онд Канад алт олборлолтыг дэмжих зорилгоор алтан зоос гаргах тухай зарлажээ.

1981 онд Азид ДОХ-оос үүдэлтэй анхны нас баралт бүртгэгдэв.

1998 оны энэ өдөр Ким Ир Сенийг БНАСАУ-ын мөнхийн ерөнхийлөгчөөр өргөмжилжээ.

2005 оны энэ өдөр Индонезийн Веданд “Боинг 737” онгоц осолдож, 149 хүн амиа алдав.

Өнөөдөр үс засуулахад тохиромжгүй.   

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top