Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ

40 минутын өмнө

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас морьт эргүүл, гүний хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байна.

Өчигдөр буюу 2026.09.03-ны өдөр байгаль хамгаалагчид, Улсын байцаагч нар Дугуй цагаанаас Зүүн ширээ, Тэнгэр хад, Их тэнгэрийн дээд эхийн чиглэлд эргүүл хийж, самар түүж бэлтгэхээр гарсан 50 орчим иргэнтэй уулзан, холбогдох хууль, хамгаалалтын дэглэмийг танилцуулж, баримтжуулан уулнаас буулгажээ.

Мөн самар бэлтгэхэд ашиглаж байсан муна, шигшүүр болон бусад багаж хэрэгслийг эвдүүлж, хог хаягдлыг түүлгэн цэвэрлүүлж, ил задгай галыг унтраалгажээ.

Хуульд зааснаар дархан цаазат газрын хамгаалалтын дэглэмийг зөрчиж, самар түүх, бэлтгэх, байгалийн баялгийг зөвшөөрөлгүй ашиглахыг хориглодог бөгөөд зөрчил гаргасан этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох зохицуулалттай.

Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top