Дуучин Шакира дуулиант салалтынхаа дараа нутаг буцав

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 09

Шакира болон Пике нарын 11 жил үргэлжилсэн хамтын амьдрал Пикегийн урвалтаас үүдэн төгсгөл болсон нь багагүй дуулиан дэгдээсэн билээ. Дуулиант салалтаас хойш Пике өөрийн хуучин амьдарч байсан байр руугаа нүүсэн бол Шакира хүүхдүүдийн хамтаар Майами руу нүүлээ. 

Хосууд орон нутгийн цагаар мягмар гарагт хамтарсан мэдэгдэл хийсэн. Тэд хөвгүүдээ асран халамжлах эрхийн гэрээнд гарын үсэг зурсан тухайгаа энэ үеэр мэдээлжээ. Хөвгүүдийнхээ сайн сайхны төлөө бүх шийдвэрийг гаргаж байгаа тэд аюулгүй байдлыг нь нэн тэргүүнд тавьж байгаа аж. 

9 настай Милан, 7 настай Саша нарын хамтаар Майами руу буцаж байгаа Шакирагийн хуулийн багийнхан Пикегийн төлөөлөгч нартай 12 цаг уулзалдсаны эцэст байж болох хамгийн сайн хувилбараар тохиролцоо хийжээ. 

Барселонад 8 жилийн турш амьдарсан Шакирагийн гэр бүлийнхэн Майамид амьдарч буй. Тиймээс хөвгүүдээ аван нутаг буцах нь хамгийн зөв сонголт хэмээн үзсэн байна. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(122.201.31.64) 2022 оны 11 сарын 11

Нөхөр нь арзайчихаад муухай харагдаж байна

0  |  0
Top