Жүжигчин Хан Су Хи фенүүдийнхээ өмнө ӨВДӨГ СӨГДӨВ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 10

Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Хан Су Хи OMEGA цагний сурталчилгааны ажлаар Тайландыг зорьжээ.

Түүнийг онгоцноос буумагц олон тооны шүтэн бишрэгчид нь хүлээн авсан байна. Тэд жүжигчин бүсгүйд зориулсан бэлэг сэлтээ өгөх үед талархан хүлээн авчээ. Үүнээс гадна гарын үсэг зурах үедээ өвдөг дээрээ сөхрөн суусан нь багагүй шуугиан дэгдээгээд байна. 

Олон улсад, тэр дундаа Өмнөд Солонгост өвдөг дээрээ сөхрөн суух нь гүн гүнзгий утга илэрхийлдэг. Бусдыг хүндэтгэх, мөн уучлал эрэх үедээ сөхрөн суух нь элбэг. Тиймээс олон нийтийн өмнө сөхрөн суух нь ховор. Харин Хан Су Хигийн ийнхүү сөхрөн суусан нь фенүүдэд нь өндөр сэтгэгдэл төрүүлжээ. 

Уг үйл явдлын маргааш зохион байгуулагдсан арга хэмжээний үеэр Хан Су Хи мөн л гайхалтай үйлдэл гаргасан тухай хэвлэлүүд онцоллоо. 

Түүнийг харсандаа баярлан уйлж буй шүтэн бишрэгчээ тайтгаруулахаар ирсэн түүний бичлэг цахим ертөнцөд өндөр хандалттай байна. .

Дебютээ хийсэн цагаасаа хойш карьер нь тасралтгүй өссөөр байгаа Хан Су Хи ийн шүтэн бишрэгчдэдээ хүндэтгэлтэй ханддаг нь гол давуу тал болдог. 

 

 
 
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ххх(66.181.161.89) 2022 оны 11 сарын 12

mundag jijigchin shyy yee

0  |  0
Top