Огторгуйн охин Г.Эрдэнэчимэгийн "онцгой" гоёл

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 11

Энэ сарын 4-ний өдөр "Огторгуйн охин" нэртэй тоглолтоо амжилттай толилуулсан уртын дуучин, Соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэчимэгийн стиль имиж бүсгүйчүүдийн харцыг булаах болжээ. 

Ардын дууны тухай хэвшмэл ойлголтыг эвдэж буй тэрээр гадаад төрхөөрөө ч мөн үүнийг илтгэдэг. Үндэсний хэв маяг бүхий хувцас хэрэглэлийн сонирхолтой деталиудыг хувцаслалтаа шингээж өгсөн нь цоо шинэ трэнд бий болгож байгаа гэхэд хилсдэхгүй. 

Өнөө цагийн шилдэг дизайнеруудтай хамтран ажиллаж байгаа тэрээр "Огторгуйн охин" тоглолтоо орон нутгийн үзэгчдэдээ хүргэхээр хүлгийн жолоо залаад буй. Очсон газар бүртээ үзэгчдийнхээ сэтгэл юуг хөглөж, сонорыг нь мялааж, мэлмийг нь нээж буй Г.Эрдэнчимэгийн онцгой дүр төрхүүдээс сонирхуулъя. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.21.100.210) 2022 оны 11 сарын 11

Хэн нэг бөх нь аваад суучихгүй л бол ......\nСайхан амьтан байна ..... гэж

0  |  0
Top