Сургууль, цэцэрлэгийн газраас суйлсан нөхдийг ил болгоё

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 14

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас газрын тооллого хийсэн бөгөөд үр дүнд нь нийт сургууль, цэцэрлэгийн 70-80 хувийнх нь газраас тодорхой хэмжээний газрыг ямар нэгэн байдлаар бусдын нэр дээр шилжүүлсэн байна. Энэ тухай салбарын сайд Л.Энх-Амгалан энэ сарын 9-ний өдөр олон нийтэд мэдээлсэн.

Манай улсад төрийн өмчийн 680 орчим сургууль, 500 гаруй цэцэрлэг, 20 орчим их дээд сургууль байдаг. Энэ дотроос хамгийн их буюу 12 сургууль, цэцэрлэгийн 2.2 га газар, найман их дээд сургуулийн 1.8 га газар хувь хүний нэр дээр бүртгэлтэй гэнэ.

Ингэхдээ тухайн сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн гэр бүлийн хүн, жолоочийн нэр дээр уг газрыг бүртгүүлсэн байдал тогтоогджээ. Хууль бусаар бусдын нэр дээр шилжсэн уг газартаа орон сууц бариулж, тодорхой ашгаа хүртээд Сууц өмчлөгчдийн холбооных нь нэр дээр шилжүүлчихдэг байна. Нийслэл, хот суурин газрын сургууль, цэцэрлэгийн газар ингэж дандаа орон сууц, автомашины дулаан зогсоол болон хувирдаг бол орон нутгийнх болохоор аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар бусдын нэр дээр шилждэг аж. Эндээс анхаарал татахуйц нэгэн зүйл нь бүр гадаад улсын аялал жуулчлалын компанийн нэр дээр давхар бүртгэлтэй болчихсон тохиолдлууд ч байна. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж, хууль бусаар бусдад олгосон газрын эрхийг цуцлах, уг шийдвэрийг гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцох, газрын үнийг буцаан төлүүлэх арга хэмжээ авахаар болсныг ч Боловсролын сайд хэлнэ лээ.

Дээр дурдсан буюу салбарын сайдын мэдээлсэн тоо баримтууд бол 2015 оноос хойш болсон асуудал гэдгийг энд дурдах нь зүйтэй. Харин түүнээс өмнөхийнх нь мэдээлэл хомс байгаа гэнэ. Уг нь бол сургууль, цэцэрлэгийн газар байсан тэр газарт нь ямар компани хэдэн онд барилга барьсан, тэр үед нь хэн гэдэг нөхөр захирлаар нь ажиллаж байсан гээд ухвал ямар нэгэн асуудалгүй илрэхээр зүйл санагдана.

Ер нь нийслэлд амьдрагч иргэн дураараа алхаж гишгэж болохоо байтал шавар байшингууд шавааралдсаны цаад эзэд нь ариун мөртэй, нэр цэвэр гэгддэг боловсролын байгууллагын удирдлагууд болж таарлаа. Нэг гараараа түмний хүүхдэд боловсрол мэдлэг олгох ажлыг хийгээд нөгөө гараараа чөлөөт цагаа өнгөрөөх, спорт, биеийн тамираар хичээллэх газраас нь суйлж, өнгө мөнгөөр арилжиж суудаг аж. Ингэж олсон мөнгөөрөө өөрөөсөө дээш дарга даамлын гарыг цайлгаж, зөөлөн суудалдаа удаан тухлах замаа засдаг байхыг ч үгүйсгэхгүй. Нэг сургуулийн биеийн тамирын талбай дээр орон сууцны барилга барьсан компани өнөөгийн ханшаар асар их ашиг олно. Тэгэхээр энэ замыг нь засч өгсөн өнөөх эрхлэгч, захирлууд чамгүй хэмжээний зүйл авч таарна. Ийм захирлууд авч л байвал их, багыг ялгадаггүй биз. Тийм ч болохоор ой гарантай хүний үрийг арван хэд алгадсан, сурагчдаараа өндөр үнэтэй зүйлс авахуулаад гаршчихсан, эсхүл хүний үрсийг элдэв бусаар доромжилж, зодож таашаал авдаг амьтас боловсролын салбарт ажилласаар байгаа байлгүй. Энэ засгаас овойх цөөхөн сайдын нэг нь Л.Энх-Амгалан гэж олон хүн үздэг юм билээ. Тийм ч биз. Гэм нь попрох нь үе үе хэтэрчих гээд л байгаа болохоос бус тэр үнэхээр боловсролын салбарт шинэчлэлийн салхи сэвэлзүүлж, олон хүний талархлыг хүртэхийн зэрэгцээ олон ч дайсантай болж байгаа байх. Гэхдээ түүний дайснууд дээр энэ удаад сургууль, цэцэрлэгийнхээ газрыг асар өндөр үнээр зарж, халаас, хадгаламжаа түнтийлгэсэн нөхөд нэмэгдэж байна.

Тун удахгүй УИХ-аар Боловсролын тухай багц хууль орохоор дарааллаа хүлээж байгаа. Харьяалах байнгын хороо, олон мэргэжилтнүүд хичээсний дүнд чамгүй чамбай хууль болсон ч гэнэ лээ. Харин тус хууль дээрээ энэ мэт мөнгө улаан нүд цагаан болчихсон нөхдийг хэрхэх заалтыг нь чангатгаж өгмөөр байгаа юм. Түүнээс гадна Газрын тухай багц хууль ч дэмжигдээд явж байгаа энэ үед Засгийн газраас боловсролын салбарын газрын хулгайчидтай тооцоо бодохоор болсон нь сайн хэрэг. Энэ “дайн”-даа хууль хяналтынхнаас гадна хэвлэл мэдээлэл, олон нийтийн хүчийг ч нэмэх хэрэгтэй. Үүний тулд хаанахын хэн гэж нөхөр аль сургууль, цэцэрлэгийн газраас суйлж, хэн гэгчид зарсныг нь ч ил тодоор зарлах хэрэгтэй. Тэгж байж л энэ төрлийн хулгай хийгчид, амташсан хэрээнүүд багасна. Мөн ч олон хүн бий дээ, олон нийт ч үүнийг мэдэж байгаа. Баримтаар нь гаргаад тавих хүмүүс ч гарч ирнэ. Үнэхээр л Боловсролын сайд, Засгийн газар энэхүү газрын хулгайн асуудлыг нэг мөр цэгцэлж авъя гэж бодож, хүсч байгаа бол сургууль, цэцэрлэгийн газраас суйлсан нөхдийг олон нийтэд ил болгон зарлах ёстой юм шүү. 

 

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.50) 2022 оны 11 сарын 14

Орос 3 захирал агсан Ж. Соронзон

0  |  0
LATEST NEWS(91.239.206.129) 2022 оны 11 сарын 14

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 600,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.\nNA HEALTH CARE-тэй холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр тэд эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд тэд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст б

0  |  0
LATEST NEWS(91.239.206.129) 2022 оны 11 сарын 14

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 600,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.\nNA HEALTH CARE-тэй холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр тэд эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд тэд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст б

0  |  0
Попчин(66.181.186.120) 2022 оны 11 сарын 14

Байнга худлаа попрохыг боль. Нэртэй устай, эзэнтэй нь зарла. Улс төр дэх худлаа попрогч Энх-Амгалангаас ард олон залхаж бна.

0  |  0
Зочин (202.9.46.83) 2022 оны 11 сарын 14

Хотын төвийн ЕБС-ийн захирлууд талбайгаа бүгдийг зараад баяжсан даа. Ядаж хэн гэдэг нь зарсныг тогтоож нийтэд Сайд зарладаг шигээ зарласан нь дээр.\n\n\n\n

0  |  0
ЗОЧИН(192.82.81.12) 2022 оны 11 сарын 14

50-р сургуулийн захирал агсан ОЮУНЦЭЦЭГ

0  |  0
zochin(45.124.26.82) 2022 оны 11 сарын 14

MUBIS-iin gajar deer oyutni bie daah tov barina geed, huvid shijsen, G bair nurah ni geed mon huvid shiljsen, gajar deer ni bagsh nart zoruilsan oron suuts barina geed mon zaragdsan. Badrahiin Zadambaa gedeg hun MUBIS-iig zinhene utgaar ni dampuuluulan. Darga nart nuurtei bolohoor hamag l shagnaliin oortoo avsan bdag. Chadaltai, hun chanartai bagsh nar ih ch tsoorson doo. Hariud ni dund surguul yamar bolsoniig har daa. Tosol nertei tsaas uildverlej, mongo ideheen l gol bolgoson. Mongol huuhded zoruiladsan zuil ni yu bn aa. Sain shalgah l heregtei dee. Hudlaa, chadvar muutai humuus duursen

0  |  0
Бат(202.9.46.241) 2022 оны 11 сарын 14

Хотын ирээдүй бүрхэг болсон одоо Хархоринд нийслэлээ шилжүүлэх ганц нарц үлдлээ

0  |  0
Zochin(43.242.243.94) 2022 оны 11 сарын 14

Ezdiig oloh maaash amarhan Surguuliin gazriin zurag bna deer n barisan barilguud baina Zahirliin neriig huuhed huryel helne dee

0  |  0
зочин(59.153.112.151) 2022 оны 11 сарын 14

хууль бусаар барилга барьсан газруудыг хруаанч ва ч барилгыг нураа эсвэл төрд авах хэрэгтэй шүү

1  |  0
Top