"Blackpink" хамтлагийн 2023 оны гуравдугаар сард Тайвань улсад тоглогдох "Live Nation Taiwan" тоглолтын тасалбар ердөө нэгхэн минутын дотор зарагдаж дуусчээ.
Тоглолтын тасалбарыг суудлын дагуу дөрвөн үе шаттайгаар худалдаалсан бөгөөд арваннэгдүгээр сарын 10-ний өдөр хамгийн сүүлийн тасалбаруудыг худалдаалжээ. Энэ үеэр онлайнаар тус тоглолтын тасалбарыг 45 дахин нэмэгдүүлсэн үнээр худалдаалсан дөрвөн тохиолдол гарсан байна. Зохион байгуулагчид үүнийг олж тогтоон эдгээр тасалбаруудыг хүчингүй болгожээ.
Мөн өөр онлайн худалдааны платформууд дээр уг төрлийн зөрчил илэрсээр байгаа тул эдгээр тасалбаруудыг хүчингүй болгож, дахин худалдаанд гаргана гэдгээ мэдэгдсэн байна.
Тоглолтын тасалбарын анхны үнэ 276 ам доллар байсан. Харин онлайн худалдааны платформ дээр 12.576 ам.долларын үнэ хүрчээ.
"Blackpink" хамтлагийн "Born pink" аялан тоглолт 2022 оны аравдугаар сараас 2023 оны зургаадугаар сар хүртэл Европ, Хойд Америк, Азийн 27 бүс нутагт тоглогдох төлөвтэй байна.
Сэтгэгдэл ( 1 )
Гоё