БНХАУ-д Ганц бие хүмүүсийн өдрийг тохиолдуулан зарласан хямдралын үеэр 18 цагийн дотор нийт 261 тэрбум юань буюу 36.7 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ.
Энэ хугацаанд 1.05 тэрбум илгээмж хүргүүлэх хүсэлт бүртгэгдсэн байна. “Tmall” цахим худалдааны платформ дээр байрлуулсан барааны нийт 62 хувь борлогджээ.
Хятад улсад Ганц бие хүмүүсийн өдрийг арваннэгдүгээр сарын 11-нд тэмдэглэдэг. Дөрвөн нэгээс бүрддэг тул энэ өдрийг сонгожээ. Анх 1990-ээд оны сүүлээр Нанжин хотын их сургуулийн оюутнууд тэмдэглэсэн түүхтэй. Тус их сургуульд голдуу эрэгтэй оюутнууд суралцдаг байсан ба сэтгэлээ засах гэж худалдан авалт хийдэг байж.
Сэтгэгдэл ( 1 )
hahaha